Diploma Programme бол хүүхдийн академик болон хувь хүний хөгжлийн хамгийн хүчтэй хоёр жил. Human DP-д сурагчид зөвхөн шалгалтад бэлдэхээс гадна амьдралд хөл тавих үндсэн чадваруудыг төлөвшүүлж, их сургуулийн амжилтын сууриа тавьдаг.

Diploma Programme-ийн үндсэн 6 чадварын хөгжил
HL/SL хичээлүүдээр дамжуулан ойлголт доторх нарийн холболтыг таниж, асуудлыг ангилж, анализ хийж, их сургуулийн түвшний уншлага, бичгийн ажилд бэлтгэгдэнэ.
DP-ийн IA ба EE нь судалгааны асуулт боловсруулах, эх сурвалж үнэлэх, академик бичгийн бүтцийг ашиглах, нотолгоонд тулгуурласан дүгнэлт гаргах чадварыг хөгжүүлдэг.
Theory of Knowledge нь мэдээллийн үнэн зөвийг шинжлэх, олон өнцгийн дүгнэлт гаргах, шалтгаан, нотолгоо, үнэлэмжийн ялгааг ойлгох чадвар олгодог.
DP бол 'өөрийгөө удирдаж сурах' үе. Зорилго тогтоох, цагийн менежмент, урт хугацааны даалгавар төлөвлөх, стрессээ зохицуулах дадал эзэмшинэ.
DP-ийн бичгийн болон аман илэрхийлэл логик дараалалтай, үндэслэлтэй, ойлгомжтой, олон хэлбэрт (presentation, visual, essay) байхыг шаарддаг.
DP-н агуулга хүүхдийг дэлхийн асуудлыг ёс зүйн, нийгмийн, шинжлэх ухааны, соёлын хүрээнд ойлгож сурахад чиглүүлдэг.
CAS нь сурагчийг амьдралын олон талт чадвар, дадалд бэлтгэдэг DP-ийн гол элемент юм.
CAS үйл ажиллагааны зураг
Human DP төгсөгч нь дараах чадвар, хандлагатай болж төгсдөг
Их сургуулийн лекц, семинар, судалгааг ойлгох чадамжтай.
Өөрийн байр сууриа нотолгоотой илэрхийлдэг.
IA, EE дээр эзэмшсэн арга барил нь коллежийн судалгаанд шууд хэрэглэгдэнэ.
Цагаа удирдаж, зорилгоо тодорхойлж, тууштай ажиллах дадалтай.
Олон өнцгийн асуудлыг ойлгож, дэлхийн иргэний хандлагатай.
Бэрхшээлийг боломж гэж харах resilience төлөвшсөн.
Human MYP төгсөгчид DP-д ороход дараах давуу талтай байдаг
Тиймээс DP бол тэдний хувьд шинээр эхлэлт бус, дараагийн түвшинд ахих боломж болдог.
DP-гийн хоёр жилд сурагч таны хүүхэд өөрийн зорилгоо тодорхойлж, өөрийн хүчийг таньж мэдэж, их сургуулийн хөтөлбөрийг даах чадвартай болж, амьдралын сорилтыг ойлгож давах дадалтай суралцагч болон төлөвшинө.
Human DP — таны хүүхдийн их сургуулийн амжилтын эхлэл,
мөн насанд хүрэх амьдралын итгэлтэй гараа юм.
Human сургуулийн ахлах ангид сурагчид IB DP хөтөлбөрөөр дэлхийн их сургуульд орох бэлтгэл хийнэ.