Цэцэрлэгийн Сурагчийн Профайл

Human Kindergarten — хүүхэд бүрийн сониуч зан, сэтгэлээ ойлгох чадвар, зорилготой суралцах дадлыг хөгжүүлэх эхлэл.

Human цэцэрлэгт хүүхэд бүр тоглох, турших, асуух, илэрхийлэх үйлдлээрээ дэлхийтэй анх танилцаж, дараагийн шат болох PYP сургалтын сууриа тавьдаг.

Цэцэрлэг

Бидний төлөвшүүлдэг хүүхэд

Хүүхэд бүрийг дараах чанаруудтайгаар өсөж хөгжих орон зайгаар дэмждэг

Сониуч Судлаач

Тоглолт, зураг, хөдөлгөөн, орчинтойгоо харилцах бүхий л үйлдлээр "яагаад?" гэдгийг өөрөө олж мэдэхийг хүсдэг. Судлах зан нь насны онцлогт тохирсон хөгжлийн гол хөдөлгөгч хүч болдог.

Сэтгэлээ Таних Сурагч

Өөрийн мэдрэмжийг таних, нэрлэж хэлэх, илэрхийлэх анхны дадлуудыг сурна. Тайван амьсгалах, ээлж хүлээх, зөрчилдөөнийг зөөлөн шийдэх зэргээр SEL-ийн суурь нь тавигддаг.

Эелдэг Найз

Тоглоом хуваалцах, хамтдаа шүүн ярилцах, бусдын орон зайг хүндэтгэх соёл төлөвшинө. Нийгэмшихүй нь эрүүл, эерэг орчинд хөгждөг.

Бүтээлч Илэрхийлэгч

Өнгө, хэлбэр, хөдөлгөөн, дуу авиа, дүрслэл, төсөөллөөр дамжуулан санаагаа илэрхийлэх олон арга эзэмшинэ. Энэ нь дараагийн шатны visual literacy-ийн эхлэл болно.

Зорилготой Суралцагч

Тоглохдоо зорилготой болж, эхэлсэн зүйлээ үргэлжлүүлж, дуусгах анхны дадлаа бий болгоно. Анхаарал төвлөрөл, даалгаврын ойлголт нь насанд нь тохирсон түвшинд хөгждөг.

Өөрийгөө Илэрхийлж Сурч Буй Хүүхэд

Үг, өгүүлбэр, хөдөлгөөн, дүрсээр дамжуулан бодлоо хэлэх, сонсох, хариулах анхны харилцааны чадвар төлөвшинө.

Бие Даасан Туслагч

Өөрийн зүйлсээ цэгцлэх, жижиг даалгавар гүйцэтгэх, ангийн орчинд хувь нэмэр оруулах зэргээр бие даах анхны чадвараа хөгжүүлдэг.

Тэвчээртэй Шийдэгч

Тоглоом эвдэрсэн, бүтэхгүй байсан ч буцаад оролдож, өөр аргыг хайж сурах тэсвэр тэвчээртэй болно. Энэ нь resilience-ийн үндэс.

Цэцэрлэгээс PYP рүү шилжихэд хүүхэд ямар чадвартай болдог вэ?

Human цэцэрлэгийн төгсөгчид PYP-д ороход шаардлагатай суурь суралцах чадваруудыг эзэмшсэн байдаг

Ажиглалт ба асуулт асуух чадвар

Тоглолтоор дамжуулан шалтгаан-үр дагавар, ялгаа-адил төстэйг танина.

Энгийн асуудал шийдэх чадвар

Өөрсдийн сонгосон аргаар турших, дахин оролдох, шийдэл хайх.

Анхан шатны харилцааны чадвар

Сонсох, хариулах, товч тодорхой илэрхийлэх.

Өөрийгөө таних чадвар

Сэтгэл тайвшруулах, ээлж хүлээх, анхаарлаа чиглүүлэх анхны дадлууд.

Нийгэмшихүй

Найзлах, хуваалцах, багийн жижиг үйлдлүүдэд оролцох соёл.

Бүтээлч сэтгэлгээний эхлэл

Барих, эвлүүлэх, дүрслэх, төсөөлөх, өөрийн хүссэн аргаар бүтээх чадвар.

Өөрийгөө зохион байгуулах

Хичээлийн үеийн шилжилт, цэгцлэх, даалгаврын жижиг дарааллыг дагах.

Эдгээр чадвар нь PYP-ийн inquiry, collaboration, expression, social–emotional learning зэрэг гол чиглэлүүдэд шууд бэлтгэдэг.

Human Kindergarten-ийн Давуу Тал: Passion Programs

Human-ийн цэцэрлэг хүүхдэд дараах эрт үеийн сонирхол илрүүлэх хөтөлбөрүүдийг санал болгоно

Creative Play Studio

Будгийн туршилт, шавар, баримал, дүрслэл, art-based exploration.

Builder's Lab

Лего, модон эвлүүлдэг тоглоом, жижиг инженерчлэл — бүтээх сонирхлыг хөгжүүлэх.

Storytelling Hour

Үлгэр сонсох, дүрээр тоглох, үгсийн баялаг нэмэх, ярианы чадвар хөгжүүлэх.

Music & Movement

Хөгжмийн зэмсэгтэй танилцах, хэмнэл мэдрэх, бүжиглэх, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх.

Nature Explorers

Байгаль ажиглах, улирал, амьд ба амьгүй орчны ялгаа, энгийн туршилт.

SEL Circles

Мэдрэмжээ таних, нэрлэх, амьсгалын техник, найзалж сурах, зөрчил шийдэх.

Mini Passion Projects

Хүүхэд өөрийн сонирхсон тоглолт/сэдвээр жижиг төсөл өрнүүлдэг.

Хүүхдээ бидэнтэй хамт суралцуулаарай

Human сургуулийн цэцэрлэгт хүүхдүүд аюулгүй, халамжтай орчинд суралцах дадал эзэмшдэг.